Thursday, March 6, 2014

Математикийн хичээл

Математик
Description: https://blogger.googleusercontent.com/img/proxy/AVvXsEiySoUS5FCjSTEX4kiA7eYnV4qsqPXPW6ZRRUW0WJWnMTEpsEWPzv5nbqiLaECRr1uzEgX0IBRcOpzG5eblkRlrQztA1sqjNUDRTdozbQ_38rZ8wwJJ8EKYztzWeSmUQueftmSnpfLgsI6yAVc8hKxU9XKw0M1aHsO0anmb-5k6WJ1XVN6OAPd6zKJIv9ha03i4aarS= 

МЭӨ III зууны Грекийн математикч, геометрын эцэг хэмээн нэрлэгддэгЕвклидРафаелийн Афины сургуульзургийн нэгэн хэсэг дээр дүрслэгдсэн байгаа нь.

Description: https://blogger.googleusercontent.com/img/proxy/AVvXsEiYxxvCr7hU4LEvqo5ePpt9_cB9xGGrRboAEF6qlJ0aMh9Dfc4qPnK1X8cFdWd1lEaWXUR68gGEyG44r1HqNglP85ubR85lRN2XrBeUD1InFYFkmdy9WD2ellt3JdB9x5wDZWpFWixhhbFGL_2pDkVTctLRFhwYHvWUJ1xZvNwzRkFlacKcr3jjKgsi8S78Yw=
Математик (Грек: μάθημα, Англи: mathematics, Орос: математика) буюу Тоон ухаан нь тоо хэмжээбүтэцогторгуйөөрчлөлт зэрэг ойлголтууд дээр төвлөрсөн мэдлэгийн цогц, мөн тэдгээрийн тухай судалдаг шинжлэх ухаан юм. Бенжамин Пиерс математикийг "зайлшгүй дүгнэлтүүдийг гаргадаг шинжлэх ухаан" хэмээсэн.[1] Линн Стийн[2] ба Кейт Девлин[3] нар математик нь зүй тогтлын шинжлэх ухаан бөгөөд тоонууд, огторгуй, шинжлэх ухаан, компьютер, эсвэл хийсвэр зүйлүүдэд зүй тогтлуудыг эрдэг гэж үзсэн.
Математик нь тоолохтооцоолох ба хэмжих үйлдлүүд, мөн физик объектуудын хэлбэр дүрс ба хөдөлгөөний системтэй судалгаан дээрхийсвэрлэллогик сэтгэлгээг хэрэглэсний үр дүнд үүссэн.


 Математикчид эдгээр ойлголтуудын талаар шинэ таамаглал дэвшүүлж, тэдгээрийн үнэн болохыг зохих аксиомууд ба тодорхойлолтуудаас логик дүрмүүдийг чанд баримтлан батлах зорилготой судалгаа хийдэг.[4]
Математикийн наад захын хэмжээний мэдлэг ба хэрэглээ нь хувь хүн болон нийгмийн зайлшгүй чухал хэсэг болсоор ирсэн. Энэ үндсэн санаануудын сайжруулсан хэлбэр эртний ЕгипетВавилонЭнэтхэгХятад ба Грекийн ном судруудад хадгалагдан үлдсэн байдаг. Хамгийн анх Евклид "Эхлэл" бүтээлдээ логикийн хатуу чанд хэрэглээ ямар байх ёстойг харуулсан. Үүнээс хойш математикт том дэвшил гарах нь их цөөн байж байгаад XVI зууны Сэргэн Мандлын Үед математикийн шинэчлэл дараа дараагаараа гарч байсан шинжлэх ухааны нээлтүүдтэй харилцан үйлчилсний дүнд өнөөг хүртэл үргэлжилсэн их хурдацтай судалгааг эхлүүлсэн юм.[5]

Макро эдийн засгийн видео

Wednesday, March 5, 2014

Инфляци

Үнийн өсөлт, мөн Мөнгөний үнэгүйдэл (Англи: Inflation; Орос: Инфляция) гэдэг нь мөнгөний ханш буурах үйл явц юм. Инфляци өсөхийн хэрээр мөнгө таваарын гүйлгээ, үйлчилгээний хүрээг үйлчлэх, төлбөрийн үйл явцыг хэрэгжүүлэх өөрийнхөө үүргийг алддаг. Инфляци мөнгөний зах зээлийн тэнцвэр алдагдах үүсч бий болох ба улмаар үйлдвэрлэл хэрэглээг бүхэлд нь хамарч байдаг. Инфляци хүчтэй болох тутам төрөөс түүний эсрэг зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд улам бүр хүндрэлтэй болдог. Үүнд мөнгөний зах зээл, төрийн санхүү, хөрөнгө оруулалт, хэрэглээ зэрэг эдийн засгийн бусад салбарыг хамарсан гиперинфляцийн үед түүний эсрэг тэмцэх нь төрийн маш чухал бодлого болно.

Wednesday, February 26, 2014

макро эдийн засаг

 Макро эдийн засгийн үндсэн ойлголт, онол
1930-д оноос хөгжиж эхэлсэний хувьд макро эдийн засгийн онол нь эдийн засгийн онолын харьцангуй залуу салбар юм. Хэдий тийм боловч энэ онол сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжиж байгаа салбар юм. Микро эдийн засгийн онол нь өрх гэр, пүүсийн үйл ажиллагаа үйл хөдлөл болоод одоогийн эдийн засгийн тэнцвэрийг судалдаг. Харин макро эдийн засгийн онол үндэсний эдийн засгийг бүхэлд нь авч үзэдгээрээ микро эдийн засгийн онцолгоос ялгагддаг. Хэдийгээр энэ хоёр нь хамрах хүрээгээрээ өөр өөр боловч хоороондоо нягт уялдаатай байдаг. Олон жижиг өох гэрүүд, пүүсүүд , олон зах зээлүүд нь макро эдийн засгийг бүрдүүлж байдаг. Макро эдийн засгийн судлах үндсэн асуудалууд нь эдийн засгийн өсөлт, инфляци, ажилгүйдэл, олон улсын худалда гэх мэт болно.