Макро эдийн засгийн үндсэн ойлголт, онол
1930-д оноос хөгжиж эхэлсэний хувьд макро эдийн засгийн онол нь эдийн засгийн онолын харьцангуй залуу салбар юм. Хэдий тийм боловч энэ онол сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжиж байгаа салбар юм. Микро эдийн засгийн онол нь өрх гэр, пүүсийн үйл ажиллагаа үйл хөдлөл болоод одоогийн эдийн засгийн тэнцвэрийг судалдаг. Харин макро эдийн засгийн онол үндэсний эдийн засгийг бүхэлд нь авч үзэдгээрээ микро эдийн засгийн онцолгоос ялгагддаг. Хэдийгээр энэ хоёр нь хамрах хүрээгээрээ өөр өөр боловч хоороондоо нягт уялдаатай байдаг. Олон жижиг өох гэрүүд, пүүсүүд , олон зах зээлүүд нь макро эдийн засгийг бүрдүүлж байдаг. Макро эдийн засгийн судлах үндсэн асуудалууд нь эдийн засгийн өсөлт, инфляци, ажилгүйдэл, олон улсын худалда гэх мэт болно.
Эдгээр асуудалууд нь үндэсний эдийн засгийн түвшинд яригдаж байх боловч үнэндээ өрх гэр, хувь хүмүүс, пүүсийн үйл ажиллагаатай нягт уялдаж байдаг. Тухайлбал: ажилгүйдлийн түвшин өндөр байна гэдэг нь ажилгүй хүмүүс ажил олоход маш хэцүү, ажилтай хүмүүс ажилаа алдахад тун амархан байна гэсэн үг,. үүний адилаар инфляцийн түвшин хурдацтай өөрчлөгдөж байгаа үед хэн нэгэний орлого нэмэгдээгүй бол бодот зардал буурч байна гэсэн үг. Макро эдийн засгийн ёудлах асуудалууд нь өөрчлөлтийн биш харин үндэсний зарлаганд яригдах боловч тэдгээрийн асуудал болгон хувь хзүний амьдрал үйл хөдлөлтэй салшгүй холбоотой юм.
Эдгээр асуудалууд нь үндэсний эдийн засгийн түвшинд яригдаж байх боловч үнэндээ өрх гэр, хувь хүмүүс, пүүсийн үйл ажиллагаатай нягт уялдаж байдаг. Тухайлбал: ажилгүйдлийн түвшин өндөр байна гэдэг нь ажилгүй хүмүүс ажил олоход маш хэцүү, ажилтай хүмүүс ажилаа алдахад тун амархан байна гэсэн үг,. үүний адилаар инфляцийн түвшин хурдацтай өөрчлөгдөж байгаа үед хэн нэгэний орлого нэмэгдээгүй бол бодот зардал буурч байна гэсэн үг. Макро эдийн засгийн ёудлах асуудалууд нь өөрчлөлтийн биш харин үндэсний зарлаганд яригдах боловч тэдгээрийн асуудал болгон хувь хзүний амьдрал үйл хөдлөлтэй салшгүй холбоотой юм.
ӨХ Макро эдийн засаг гэдэг нь үндэсний хэмжээний эдийн засгийн үр дүн, ажил эрхлэлт, амьжиргааны өртөг зэргийг эдийн засгийн нэгдмэл зүйл болгон үзэж, түүнийг эдийн засгийн үүднээс судлахыг хэлнэ.
Макро эдийн засгийн онолын нэн чухал асуудалуудын талаар товч авч үзье.
· Эдийн засгийн өсөлт: Аливаа улс орны өмнө тулгардаг нэн чухал зорилт нь эдийн засгийн урт хугацааны өсөлт юм. Зах зээлийн өсөлт нь хэдхэн хувиар хэмжиглэх боловч үүний цаана ард түмний амьдарлийн түвшин асар их дээшилж байдаг. Богино хугацаад эдийн засгийн өсөлтийн 1-2%-н зөрүү тун ялихгүй зүйл шиг санагдаж байвч, урт хугацаанд эдгээр улсуудийн хүн амын амжиргааны түвшин эрс ялгаатай болж ирдэг. Жишээ нь: Японы эдийн засгийн асар өндөр байснаар, дэлхийн хоёрдугаар дайны үед буурай оронд тооцогдож байснаа өнөөдөр дэлхийн хамгийн баян улс болсон явдал юм. Эдийн засгийн өсөлтийг судласнаар урт хугацааны эдийн засгийн өсөлтийг хэрхэн хангах вэ? гэсэн асуултанд хариулах юм. үүний тулд эдийн засгийн өсөлтийн хэрхэн хэмжих, эдийн засгийн өсөлтөнд нөлөөлдөг хүчин зүйлүүд, эдийн засгийн өсөлтийн давуу, сул талуудыг нарийвчлан авч үзнэ.
· Эдийн засгийн мөчлөг: Эдийн засгийн урт хугацаанд өсөх хандлагатай ч байнга хэлбэлзэлд өртөж байдаг. Эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагааны өөрчлөлтийг эдийн засгийн эдийн засгийн мөчлөг гэж тодорхойлдог. Эдийн засгйин идэвтэй үйл ажиллагаагаа буурдаг үеийг эдийн засгийн уналт гэдэг. Эдийн засгйин уналтийн үед үндэсний үйлдвэрлэл буурч, ажил эрхлэлт багассанэдийн засаг бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Макро эдийн засгийн, эдийн засгийн мөчлөг түүний шалтгаанийг авч үзнэ. Эдийн засгийн мөчлөгийг судласнаар эдийн засгийн хэлбэлзлийн далайцийг нь бууруулж, уналтийн үргэлжлэх хугацааг богиносгох бодлогуудыг боловсруулан хэрэгжүүлж ирсэн.
· Ажилгүйдэл: ажилгүй хүмүүс олон байна гэдэг нь эдийн засаг тэр хүмүүсийн хийх байсан бүтээлийг алдаж байгаа буюу хүчин чадлаа дутуу ашиглаж байгаа хэрэг юм. Ажилгүй хүмүүс олширсоноос гэмт хэрэг, архидалт, гэр бүл салалт гэх мэт сөрөг үр дагаврууд ихэсдэг. Гэвч зарим төрлийн ажилгүйдэл эерэг нөлөөтэй байх нь бий. Хүчин зүйлийн урт ашигтай хувиарлалт хоёрийн сахилга батийг сайжруулах эерэг нөлөөтэй. Макро эдийн засаг ойлголтоор ажил эрхлэлт, ажилгүйдэл, ажилгүйдлийн хэлбэрүүд, ажилгүйдлийн өөрчлөлт зэргийг авч үзнэ.
· Инфляци: үнийн ерөнхий түвшиний өсөлтийг инфляци гэнэ. Инфляцийн түвшин өндөр байхад мөнгөний ханш унадаг. Бага инфляцийн түвшин эдийн засагт үйлдвэрлэгчдийг p-r урамшуулах сайн нөлөөтэй хэдий ч хэт өндөр инфляцийн түвшин нь эдийн засагт маш муу үр дагавартай байдаг. Зарим эдийн засгийн онолчид инфляцийн шалтгааныг илт үнийн өсөлттэй нөлөө хэсэг нь үйлдвэрийн үнийн өсөлттэй холбон үздэг. Инфляци, инфляцийн хэмжих арга, инфляцийн шалтгаан , үр дагавар зэргийг макро эдийн онолоор авч үзнэ.
· Олон улсын худалдаа, гадаад сектор: Өнөөдөр дэлхийн эдийн засаг глобалчлагдаж бүхийл улсууд үлүн улсын худалдаанд оорлцож байгаа билээ. Энэ нь бүгдээрээ нээлттэй эдийн засагтай орнууд гэсэг үг. Ийм үед олон улсын худалдаанд оролцож, зөв бодлого явуулсанаар эдийн засгийн өсөлтөө нхурдасгах боломжтой. Улс орнуудын эдийн засгийн уялдаа холбоо, олон улсын эдийн засагт гаднаас үзүүлэх нөлөө, төлбөрийн боломж, түүний тэнцвэржилт зэрэг асуудлуудыг олон улсын худалдаа санхүүгийн онолоор авч үзнэ.
· Эдийн засгийн бодлого: Макро эдийн засгийн онол нь эдийн засгийн мөчлөг, өсөлт, ажилгүйдэл, инфляци зэрэг асуудлуудыг судлаад ,эдийн засгийн оновчтой бодлогуудыг санал бодгож байдаг. Сангийн бодлого, мөнгөний бодлого, олон улсын худалдааны бодлого зэргийг нарийвчлан судална. Засгийн газраас өрийн зарлаг , tax зэргээрээ дамжуулан явуулдаг бодлогыг сангийн бодлого гэдэг. Харин мөнгөний бодлогийг төв банкинаас явуулдаг.
Макро эдийн засгийн шинжлэх ухааныг судалгааны цар хүрээгээр нь 2 ангилдаг. Үүнд:
1. Урт хугцаат судалгаа нь: Эдийн засгийн өсөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс: Хөрөнгө оруулалт, хуримтлал, Хадгаламж, Техникийн шинэчлэл, Оптимал өсөлт гэх мэт юм.
2. Богино хугацаат судалгаа нь: Тогтворжуулагч, түүнд гаднаас үзүүлэх нөлөө (улс төрийн, байгалийн: зуд, ган, дайн, терроризм г.м.), ДНБ-ий хэлбэлзэл, эдгээрийг тогтворжуулах бодлого зэрэгт чиглэгдэж байна.
Өөрөөр хэлбэл макро эдийн засгийн зохицуулалт нь:
1) Юу үйлдвэрлэх вэ?
2) Яаж үйлдвэрлэх вэ?
3) Хэнд үйлдвэрлэх вэ?
гэсэн асуудалыг зохицуулахад чиглэдэг.
8. 2 Макро эдийн засгийн онолын чиглэлүүд
Макро эдийн засгийн онол нь эдийн засгийн онолын нэн чухал салбар билээ. 1936 онд Ж.М.Кейнс “Ажил эрхлэлт хүү, мөнгөний ерөнхий онол” номоо бичсэнээр энэ салбарын эхлэлийг тавьсан юм. Өнөөдөр макро эдийн засгийн онолд Кейнсийн онол, сонгодог онол гэсэн 2 үндсэн чиглэл байдаг. Үүнээс гадна өөр онолын чиглэлүүд ч байна. Кейнсийн болон сонгодог онол зарчмийн хувьд ялгаатай үзэл баримтлалтай бөгөөд үүнээс болоод санал болгодог бодлогууд нь ялгаатай.
Сонгодог онол → Энэ онол нь 200-д жилийн өмнө үүссэн юм. Сонгодог онол зах зээлүүд төгс өрсөлдөөнтэй, үнэ туйлийн уян хатан байдаг бөгөөд эдийн засаг ямагт тэнцвэртэй байдаг гэж үздэг. Тиймээс сонгодог онолыг баримтлагчид эдийн засаг дахь төрийн оролцоог маш бага байх ёстой гэж үздэг. 1970-аад оны үед шинэ сонгодог онол хөгжсөн. Энэ онол нь хуучин үзэл баримтлалыг эдийн засгийн нэгжүүдийг рациональ үйл хөдлөлийн онолоор баяжуулсан. Мөн эдийн засаг тэнцвэртэй байдалд мэдээлэл маш чухал ач холбогдолтой гэж үздэг.
Кейнсийн онол → энэ онолын үндэсийг Кейнс тавьсан. Тэртээ анх тогтворжуулах бодлогыг санал болгосон бөгөөд 1960- аад оны хямралыг хүртэл энэ бодлогыг хэрэглэснээр эдийн засгийн мөчлөгийн асуудлыг бүрэн шийдсэн гэж үзэж байв. Гэвч 1960-д оны эдийн засгийн хямралыг Кейнсийн онол тайлбарлаж чадахгүй байсан бөгөөд энэ үед түүнийг тайлбарласан өөр онолууд гарч ирсэн. Кейнсийн онолоор зарим зах зээлүүд төгс бус өрсөлдөөнтэй байдаг бөгөөд мөн үнэ, цалин уян хатан бус байдаг. Үүнээс болоод эдийн засаг тэнцвэргүй байдалд орж байдаг тул эдийн засагт төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Кейнсийн онол яагаад үнэ уян хатан бус байдаг вэ? Гэдэгт хариулт өгөөгүй бөгөөд микро үндэслэл муутай муутай гэж шүүмжлэгдсээр ирсэн юм. Гэвч 1980-д онд тэдгээр сул талуудыг нь засаж, микро үндэслэлийг нь тавьсан шинэ Кейнсийн онол хөгжиж эхэлсэн. Одоо шинэ Кейнсийн онол орчин үеийн сонгодог онолтой зэрэгцэн хөгжиж байна.
Мөнгөний эрэлтийн онол. Мөнгөний бодлого нь хүүгийн түвшин болон нийт эрэлтэнд нөлөөлнө гэж үздэг. Классик онолчдын хувьд мөнгөний эдийн засагт гүйцэтгэх үүрэг хамаагүй хязгаарлагдмал байв.
Неоклассик синтез. Удаан үргэлжилсэн маргааны эцэст, 1950 иад оны эхээр Кейнсийн онолыг хуучны зарим онолуудтай нэгтгэж болох юм гэж үзэх болж. Өөрөөр хэлбэл шинэд нь ч, хуучинд нь ч авах гээхийн ухаанаар хандаж, шалгарсан сайн "санаа" нуудыг нь нэгтгэе гэх болов. Уг "холимог" урсгал (неоклассик синтез) нь 1950-1970 аад оны хоорондох 20 жилийн турш ноёлох байр суурьтай байлаа. Тэр үед судалгааны ажил өргөнөөр хийгдэж, олон олон ахиц дэвшил гарсан тул түүхэнд макро онолын "АЛТАН YЕ" гэж тооцогдох болжээ Гэвч Классик болон Кейнсийн онолууд бие биенээ нөхөн асан энэ цаг удаан үргэлжилсэнгүй
Монетаризм. Милтон Фрийдманаар удирдуулсан Монетарист урсгалынхан Кейнсчүүдийн байр суурийг хатуу шүүмжилж, өөрсдийн онол үзэл санааг томьёолон гаргаж ирснээр Макро эдийн засагчдийн дунд дахин ширүүн маргаан дэгдээв.
Фрийдманы гол санаа нь: бид эдийн засгийн гол үзэгдэл, натурийг таньж мэдээгүй байхад түүнийг төрөөс удирдан зохцуулах тухай яриа байж таарахгүй гэдэгт оршиж байсан бөгөөд “төр зах зээлд хутгалдах хэрэггүй” гэсэн “жанжин шугам”-ыг тунхаглаж байлаа.Фрийдман үүний эсрэгээр мөнгөний бодлого нь эдийн засагт асар их нөлөөтэй. Мөнгөний зөв бодлого нь эдийн засгийг эрүүлжүүлж чадна гэдэгт тэрээр итгэж байв.
Макро эдийн засгийн онолын өнөөгийн болон хэтийн хөгжлийн чиглэл 80 аад оны сүүл үеээс эхлэн дараахи 3 урсгал тэргүүлэх болов. Yүнд:
1. Шинэ сонгодог урсгал буюу Real Business Cycle:Шинэ Сонгодог онолчид гэж өөрсдийг үзсэн хэсэгбүлэг эдийн засагчид Real Business Cycle буюу "эдийнзасгийн бодит эргэлт" ийн тухай санааг гаргаж иржээ.
Тэд үзэхдээ аливаа техник, технологийн шинэ нээлт ньөсөлт авчирдаг. Тийм учир зах зээл тэнцвэртбайдлаасаа гарахад нөлөөлдөг гол хүчин зүйл болүйлдвэрлэл болон түүнд гарч буй техникийн дэвшилюм. Уг Real Business Cycle загварт мөнгөний бодлогоямар ч үр дүнгүй байх гэнэ. Гэтэл бодит амьдрал дээрмөнгөний бодлого нь эдийн засагт их нөлөөтэй.Энэурсгалын гол санаа нь зах зээл өөрийн дотоод, жамёсны тэнцвэртэй байдаг. Хэдий эдийн засагтхэлбэлзэл гарч байдаг ч гэлээ урт хугацаанд авчүзвэл аливаа зах зээл нь түр хугацааны хэлбэлзлийндараа анхаасаа, байгалиас өгөгдсөн тэнцвэртээ эргэжирж тогтож байдаг.
2. Шинэ Кейнсийн онол: Энэ нь Кейнсийн онолыгшүүмжилж гарч ирсэн Лукас нартай "эвлэрсэн" хэсэгюм. Кейнсийн онол нь зах зээл нь ханаагүй, төгс бусгэж үздэг мөн төгс бус зах зээлийн согогийг төрийндэмжлэгээр "эмчилж" болно гэдэгт итгэдэг байсан.Харин Шинэ Кейнсчүүд нь "төрийн оролцоохязгаарлагдмал байх ёстой" гэсэн өрсөлдөгчнарынхаа санааг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ төгс бусзах зээлийн тухай санаагаа "хадгалж" үлдсэнээрээсонгодог онолчдоос эрс ялгарах аж. Зах зээл бодиттэнцвэрээсээ гараад хэсэг хугацааны дараа аяндаатэнцвэрт байдалд эргэж орох ёстой гэж сонгодогонолчид үздэг. Тэгвэл Шинэ Кейнсчүүд үүндэргэлзээтэй ханддаг юм. Орчин үеийн нийгэмдхэрэглэгчдийг хамгаалах, ажилчдыг хамгаалах,шударга бус үнийн өрсөлдөөнийг хориглох зэргээрхууль зүйн "саад тотгор" их байдаг. Ийм учир жишээнь ашиг буурч байсан ч ажилчдын цалин хэвээрээ лбайна. Уг ажилчны бүтээмжтэй уялдсан цалин тогтоохтөвөгтэй байдаг гэж шинэ кейнсчүүд үздэг. (ийм учирзах зээлийн жам ёсны тэнцвэр гэж ярих нь хэроновчтой вэ) Мөн үнэ нь өсөхдөө амархан, харинбуухдаа их хэцүү учир жижиг худалдаачид, зоогийнгазрын эздийн хувьд ч тэр үнээ тогтоохдоо тэр бүрэдийн засгийн шалгуураар хандаж чаддагүй.Иймээс Шинэ Кейнсчүүд нь зах зээлийн тэнцвэрийг жижигхүмүүсийн "жижиг" үйлдэл нь нийт зах зээлийн бүтээмжийг хэлбэлзүүлж байдаг гэж үзжээ.
3. Шинэ өсөлтийн онол: 60 аад оны үед өсөлтийнонол нь ихэд чухалд тооцогдож байлаа. Гэвч аяндаасуларсаар, яагаад ч юм бэ мартагдаж, эдийнзасагчдын анхаарлын гадна хоцорчээ. Харин тухайнүед ноёрхож байсан Кейнсийн урсгал суларч эхэлсэн80 аад оны сүүлээс "тайзан дээрээ" эргэж иржээ. Эрчхүчтэй, залуу эдийн засагчдаар толгойлуулсан тул"шинэ өсөлтийн онолынхон" хэмээх нэрийг хүртжээ.Нэрт шүүмжлэгч Лукас болон Паул Ромер нар уг шинэурсгалын тулгуур санааг боловсруулсан юм. 60 аадонд "хуучин" өсөлтийн онол 2 асуултын хариугнээлттэй орхисон юм.
Эдгээр нь:
Техникийн дэвшлийг хэрхэн томьёолж, эдийн засгийнзагварт нэгтгэх вэ?
Ахиу бүтээмж гэдгийг юу гэж ойлгох вэ?
Техникийн дэвшлийг хэрхэн томьёолж, эдийн засгийнзагварт нэгтгэх вэ?
Ахиу бүтээмж гэдгийг юу гэж ойлгох вэ?
Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний орц (хөдөлмөр,капитал) ыг 2 дахин ихэсгэхэд, гарц 2 оос их буюужишээ нь 3 дахин өсч болох уу? Энэ асуултуудынхариуг олохоор шинэ өсөлтийн онолынхонүргэлжлүүлэн судалж байна.
No comments:
Post a Comment