Макро эдийн засгийн үндсэн ойлголт, онол
1930-д оноос хөгжиж эхэлсэний хувьд макро эдийн засгийн онол нь эдийн засгийн онолын харьцангуй залуу салбар юм. Хэдий тийм боловч энэ онол сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжиж байгаа салбар юм. Микро эдийн засгийн онол нь өрх гэр, пүүсийн үйл ажиллагаа үйл хөдлөл болоод одоогийн эдийн засгийн тэнцвэрийг судалдаг. Харин макро эдийн засгийн онол үндэсний эдийн засгийг бүхэлд нь авч үзэдгээрээ микро эдийн засгийн онцолгоос ялгагддаг. Хэдийгээр энэ хоёр нь хамрах хүрээгээрээ өөр өөр боловч хоороондоо нягт уялдаатай байдаг. Олон жижиг өох гэрүүд, пүүсүүд , олон зах зээлүүд нь макро эдийн засгийг бүрдүүлж байдаг. Макро эдийн засгийн судлах үндсэн асуудалууд нь эдийн засгийн өсөлт, инфляци, ажилгүйдэл, олон улсын худалда гэх мэт болно.