Математик
МЭӨ III зууны Грекийн
математикч, геометрын эцэг хэмээн нэрлэгддэгЕвклид, Рафаелийн Афины
сургуульзургийн нэгэн хэсэг дээр дүрслэгдсэн байгаа нь.
Математик (Грек: μάθημα, Англи:
mathematics, Орос: математика)
буюу Тоон ухаан нь тоо
хэмжээ, бүтэц, огторгуй, өөрчлөлт зэрэг
ойлголтууд дээр төвлөрсөн мэдлэгийн цогц, мөн тэдгээрийн тухай судалдаг шинжлэх
ухаан юм. Бенжамин Пиерс математикийг "зайлшгүй дүгнэлтүүдийг гаргадаг
шинжлэх ухаан" хэмээсэн.[1] Линн Стийн[2] ба Кейт Девлин[3] нар математик нь зүй тогтлын
шинжлэх ухаан бөгөөд тоонууд, огторгуй, шинжлэх ухаан, компьютер, эсвэл хийсвэр
зүйлүүдэд зүй тогтлуудыг эрдэг гэж үзсэн.
Математик нь тоолох, тооцоолох ба хэмжих үйлдлүүд,
мөн физик объектуудын хэлбэр
дүрс ба хөдөлгөөний системтэй
судалгаан дээрхийсвэрлэл, логик сэтгэлгээг хэрэглэсний үр дүнд
үүссэн.
Математикчид эдгээр
ойлголтуудын талаар шинэ таамаглал дэвшүүлж,
тэдгээрийн үнэн болохыг зохих аксиомууд ба тодорхойлолтуудаас логик
дүрмүүдийг чанд баримтлан батлах зорилготой судалгаа хийдэг.[4]
Математикийн наад захын
хэмжээний мэдлэг ба хэрэглээ нь хувь хүн болон нийгмийн зайлшгүй чухал хэсэг
болсоор ирсэн. Энэ үндсэн санаануудын сайжруулсан хэлбэр эртний Египет, Вавилон, Энэтхэг, Хятад ба Грекийн ном
судруудад хадгалагдан үлдсэн байдаг. Хамгийн анх Евклид "Эхлэл" бүтээлдээ логикийн
хатуу чанд хэрэглээ ямар байх ёстойг харуулсан. Үүнээс хойш математикт том
дэвшил гарах нь их цөөн байж байгаад XVI
зууны Сэргэн
Мандлын Үед математикийн шинэчлэл дараа дараагаараа гарч
байсан шинжлэх ухааны нээлтүүдтэй харилцан үйлчилсний дүнд
өнөөг хүртэл үргэлжилсэн их хурдацтай судалгааг эхлүүлсэн юм.[5]
Математик